![](/uploads/201407/news/thumb/e9b79b7be2045f3ca78105408d391459_x3.jpg)
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Баруун ноён уул ордоос Шивээхүрэнгийн боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр болжээ.
Тус компани Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнуудтай олон сар хэлэлцэж, өндөр шаардлагуудыг нь хангасны үндсэн дээр зөвшөөрлөө авсан гэдгээ мэдэгдлээ.
Ингэснээр “Guildford Coal” Өмнөговийн уурхайгаас БНХАУ руу нүүрс экспортлох боломжтой болжээ. Ойрын хугацаанд Хятадын хойд нутгаарх боловсруулах үйлдвэрүүдэд 10 мянган тонн нүүрс нийлүүлж, туршилтын тээвэрлэлт хийхээр төлөвлөсөн гэнэ.
“Shenhua Wuhai”, “Taixi Wuhai”, “Jiuquan Iron and Steel group (JISCO) Gansu”, “Qunhua Inner Mongolia”, “Jinda Wuhai” компани нүүрс худалдан авах сонирхлоо тэдэнд ирүүлжээ.
Шивээхүрэнгийн боомт нь БНХАУ-ын Сэхэ боомттой хиллэдэг юм.
Өмнөговиос БНХАУ руу нүүрс экспортлохоор боллоо | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.