Шууд Chart

Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2022-11-07 12:13:45

Турк Улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 7-ны хооронд болж байна. Тэмцээнд 31 орны мянга гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна.

Кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” кпубийн тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртжээ. Тэрбээр паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээгийн хүү Нямпилжээ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй