Шууд Chart

Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд оржээ

2014-07-03 09:58:12

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлын үеэр Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд орсон Энхтайваны гүүрийн дагуу гэрлэн чимэглэл хийж, төв цэнгэлдэхэд зөөврийн контейнер 00 нэмж байршуулахаар болсон тухай холбогдох байгууллагуудаас мэдээллээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ“ ХК-иас наадмын үеэр 24 цагаар хариуцлагатай жижүүр гарган, аваарын бригад ажиллуулж,  нэмэлт цахилгааны эх үүсвэр байрлуулах юм байна. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд 10 хүнийг хяналтын багаар ажиллуулахаар тохиролцлоо. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шинэ товчоо орчмын замын хайргыг наадмын өмнөх өдөр бүрэн цэвэрлэж дуусгахаар боллоо. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд оржээ  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй