Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний олимпын хорооноос Олимпын зөвлөлийн арга зүйчдийн сургалт-семинарыг Хандгайт дахь спорт цогцолборт вакумжуулсан хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалт-семинар Спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвийн хүрээнд, Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр /OVEP/, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлын агуулга, хэлбэр, аргачлалыг сайжруулах, спорт, олимпын хөдөлгөөнтэй холбогдолтой зааварчилгааг хүргэх, хувь хүний хөгжлийг дэмжих зэрэг агуулгаар дадлага ажил хосолсон хэлбэрээр өрнөв.
Сургалтад оролцогчид Олимпын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай хэлэлцэж, тодорхой саналуудыг нэгтгэн МҮОХ-ны удирдлагад зөвлөмж боловсруулан хүргэсэн нь онцлог байв.
Сургалтын хаалтын ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар оролцсон юм.
Олимпын зөвлөлийн арга зүйчдийн сургалт өндөрлөлөө | ||
Үзсэн: 345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.