Шууд Chart

Цаг уур, орчны шинжилгээний газар “Хай пэймэнт солюшнс” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

2022-11-08 10:10:21

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газар, “Хай Пэймэнт солюшнс" ХХК, "Breath Mongolia" НҮТББ хооронд агаар орчны бохирдлыг бууруулахад хамтран ажиллах гурвалсан санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо. “Хай Пэймэнт солюшнс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдол хэмжигч ухаалаг 55 төхөөрөмжийг орон даяар суурилуулж эхэлсэн ба мөн уг төхөөрөмжийн тухай олон нийтэд /2022.11.07/ нээлттэй танилцуулга хийв.
 
Уг төхөөрөмжийг Польш улсын Краков хотод үйл ажиллагаа явуулдаг “Airly” компани үйлдвэрлэдэг бөгөөд агаарын бохирдол хэмжигч ухаалаг, олон үзүүлэлттэй, эрчим хүч хэмнэдэг ба Польш улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, АНУ, европын холбооны агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжийн чанарын гэрчилгээ, Румын улсын “CSR AWARDS 2020” шилдэг инновацын төрөлд тэргүүн байр зэрэг олон шагнал хүртсэн юм байна. Уг төхөөрөмжийг дэлхийн 50 гаруй улс оронд суурилуулаад байна.
 
Тус төхөөрөмж нь нийт долоон үзүүлэлтээр агаарын бохирдлыг хэмждэг. Үүнд:
• Тоосонцрын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
• Хүхрийн давхар исэл SO2;
• Азотын давхар исэл NO2;
• Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
• Озон O3 үзүүлэлтүүд багтана.
 
Уг арга хэмжээнд Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, "Breath Mongolia" НҮТББ-ын Монгол дахь төслийн удирдагч Д.Амаржаргал нар оролцлоо.
Эх сурвалж: БОАЖЯ

Цаг уур, орчны шинжилгээний газар “Хай пэймэнт солюшнс” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй