Хоёр Солонгосын дундын бүс болох Кесон аж үйлдвэрийн тойрогт ажилладаг хойд солонгосчуудыг өмнөдийн амттан болох “Чоко Пай”-г идэх юм уу, биедээ авч явахыг хоригложээ.
Урьд нь ажилчид өдрийн хоолондоо “Чоко пай” идэж, заримдаа бүр ажлаасаа авч гарах эрхтэй байсан байна.
Харин Өмнөд Солонгосын “Чосун Ильбо” сонинд бичсэнээр ажилчдын зарим нь үйлдвэрээс тараасан хоол хүнсийг Пхеньяны хар зах дээр худалддаг тул Хойд Солонгосын эрх баригчид ийм шийдвэр гаргажээ.
Гэхдээ Хойд Солонгосын төв телевизээр энэ талаар мэдээлэхдээ “Манай иргэд Өмнөдийн амтгүй хүнс идэхээс залхсан учир бид ийм хориг гаргалаа” гэжээ.
“Чоко Пай” идэхийг хориглов | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.