Дархан-Уул аймгийн Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн “А” байранд үл мэдэгдэх хий задарчээ.
10:10-10-20 цаг буюу их завсарлагааны үеэр болсон уг шалтгааны улмаас багш, ажилтан, сурагч нийлсэн 60 гаруй хүн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн байна. Тэдгээрт эхлээд ханиалгах, нүд загтнах, хоолой боогдох шинж тэмдэг илэрсэн аж. Мөн хувцаснаас нь нихүүн үнэр үнэртэж байсныг эцэг эхчүүд нь хэлж байв.
Хорт хийнд хордсон иргэдийн насанд хүрэгчид нь анхны түргэн тусламжаа авч эмчүүлсэн бол сурагчдын хувьд хүүхдийн тасаг руу шилжжээ. Харин нэг иргэний биеийн байдал хүнд байгаа тул Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлжээ.
Одоогийн байдлаар хичээллэх хуваарийг түр зогсоогоод байгаа аж.
Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хийг чухам хэн санаатайгаар цацсаныг сургуулийн захиргаа болон мэргэжлийн байгууллагынхан шалгаж байна.
Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд үл мэдэгдэх хий задарчээ | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.