
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ.
Дараа нь “Монгол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хороо 11 дүгээр сард "Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөх, "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоолын төсөл, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АБГББХ: Байнгын хорооны тогтоолын төслийг батлав | ||
Үзсэн: 283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.