Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаад тус эмнэлгийн Гавал тархины гэмтлийн тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, их эмч Ж.Төгөлдөр, Б.Лхамсүрэн, Г.Ариунболд нарын мэс заслын баг Монголд анх удаа "Suction bovie" багажийн тусламжтайгаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчийн гавал тархины хатуу хальсан доорх цусан хурааг дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хийж нэвтрүүллээ.
Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс заслыг нутагшуулснаар өвчтөний биед хөнөөл багатай, жижиг зүслэгтэй, гавлын ясны дутмагшил бага үүсэх, хөдөлмөрийн чадвар алдалт бага зэрэг олон ач холбогдолтой юм.
ГССҮТ "Гавал тархины гэмтлийн дурангийн мэс засал"-ыг нэвтрүүллээ | ||
Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.