Шууд Chart

“Хэнз хурга-2022" хүүхдийн яруу найргийн наадам их зохиолчийн нутагт болно

2022-11-09 08:15:00

 

Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр суманд “Хэнз хурга-2022" хүүхдийн яруу найргийн наадам энэ сарын 16-нд тус суманд болно.

Энэхүү наадмын зорилго нь орчин үеийн хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлог болон хэрэгцээнд тохирсон шүлэг бүтээлийг шинээр төрүүлэх, хүүхдийн зохиолчийн шинэ үе, авьяас билэгтнүүдийг нээн илрүүлэх тэдний бүтээлийг уншигч багачуудад түгээх, МЗЭ - ийн Хүүхдийн зохиолын үндэсний төвтэй цаашид хамтран уран зохиолоор дамжуулан хүүхдийн хөгжил, нийгмийн төлөвшилд хувь нэмэр оруулахад оршиж байна.  

Уралдаанд оролцох бүтээлүүд нь урьд болсон "Хэнз хурга" болон бусад төрлийн наадамд оролцож байгаагүй, ном товхимолд нийтлэгдээгүй 2020 оноос хойш бичигдсэн шүлэг байх аж.

Хоёр үе шаттай явагдах тус наадмын нэгдүгээр шатанд оролцох зохиолчид тус бүр өөрсдийн бүтээл болох бага дунд насны хүүхдэд зориулсан хоёр шүлгийг МЗЭ-ийн хүүхдийн зохиолын үндэсний төв, Багануур дүүргийн зохиолчдын “Гүн нуур” бүлгэмийн /gunnuur22@gmail.com/ цахим хаягаар болон бичгээр ирүүлж болох нь ээ.

Яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 14 хүртэл хүлээн авч, хоёрдугаар шатанд 16 найрагчийн шүлгийг шалгаруулах юм байна.

Мөн уралдаанд оролцсон найрагчид их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Баяндэлгэр сум, Багануур дүүрэг, Их, бага гүн нуур, Аягын аманд орших найрагчийн төрсөн гэрийн бууриар аялах гэнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хэнз хурга-2022" хүүхдийн яруу найргийн наадам их зохиолчийн нутагт болно   
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй