“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр өнгөрсөн аравдугаар сарын 1-нд “Хүн” театрт үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ. Хэсэг завсарлаад байсан уг жүжиг өчигдрөөс Монголын хүүхдийн ордонд хөшгөө дахин нээлээ.
“Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгийн найруулагчаар ажилласан М.Батболд найруулсан юм.
Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул бүтээж байгаа. Тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирсэн нь энэ юм. Мөн эл жүжигт Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин, Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Онон, жүжигчин Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн нар хоршиж байна.
Жүжиг болон зохиолчийн тухай мэдээлэл өгөхөд, “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онд дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улсад тавигджээ. 2022 он гарсаар хоёр ч улсад тавигдаад буй. Мөн тус зохиолоор бүтсэн кино хүртэл байдаг аж.
Жүжгээс хоёрхон санаа гол агуулгаа шигтгэж байлаа. Энэ нь эд хөрөнгөгүй ч гэлээ өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөө бурхнаас аминчлан гуйдаг. Юунд ч сэтгэл зовнилгүй амьдарсаар байгаа Опал эмэгтэй. Тэгвэл мөнгө л байвал хүн чанар гэж чухам юу юм гэдгийг мартсан өнөөгийн нийгмийг тодоор харуулаад авав.
Мөнгө л байхад хүн чанар гэж чухам юу юм гэдгийг “Опал”-аас харлаа, арайч дээ ... | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.