Шууд Chart

ЗГ: Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

2022-11-09 15:36:42

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж, Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050”  баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөж байна. 


ЗГ: Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Худлаа шаацгаа [127.0.0.xxx] 2022-11-10 08:05
Улс орон чинь дампуурч устахад ойрхон байхад юун NEWHARKHURUM бэ.худлаа шаацгаа мангаруудаа
Зочин [127.0.0.xxx] 2022-11-10 04:53
Тэнд аль эрт газар авсан.зүгээр л 2024 оны сонгуульд очков авах арга. Энд зөндөө олон газар хот байгуулна гээд ахиж байгаа нь алга.
Тарзадын Улаанбаатар [127.0.0.xxx] 2022-11-10 00:19
Би сүүлийн 9 жил Тайваний эрдэмтэдтэй асар их хүч хөдөлмөр гаргаж судалсан газар бол Орхоны Хөндий, Өгий нуурын сав газар юм. Маш эмзэг экосистемтэй. 30 орчим рашаан нээгдсэн. Шинэ Хархорин хот байгуулахад санал бодлоо хэлмээр байна. Анхаарна уу?

Бидэнтэй нэгдээрэй