Шууд Chart

ИЦББХ: УУХҮЯ болон харьяа агентлагуудын төлөөлөлтэй уулзлаа

2022-11-10 09:34:12

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн явцтай танилцах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон харьяа агентлагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын эдийн засгийн үндсэн тулгуур болж нийт экспортын 93 хувийг эзэлж байгаа уул уурхайн салбарт инновац, цахим засаглалын бодлого асар чухал гэж байнгын хорооны дарга онцлов.

Уулзалтаар:

- Эрдэс баялгийн салбарт ашиглаж байгаа цахим системүүд,

- Ирэх онд хэрэгжиж эхлэх Уул уурхайн биржийн үйл ажиллагаа,

- Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын уул уурхайн салбарын нэгдсэн мэдээллээр хэрхэн хангах,

- Төсөв, мэргэжлийн хүний нөөц, бусад байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоо зэрэг тулгамдсан асуудал,

- Салбарын шинэ технологи, инновац зэрэг сэдвээр санал солилцлоо гэж УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллээ.


ИЦББХ: УУХҮЯ болон харьяа агентлагуудын төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй