Шууд Chart

Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо

2022-11-10 11:42:56

Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болж буй пара жүдо бөхийн ДАШТ-ээс Л.Туруунаа J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд 41 орны 200 гаруй жүдоч оролцсон бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн бөх өрсөлдөв.

Жүдоч Л.Туруунаа дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо. Тэрбээр 10 настайдаа гэнэтийн байдлаар нүдний даралтаас үүдэж хараагүй болсон ч олон жил энэ бэрхшээлтэй тэмцэн, жүдо бөхөд зүрх сэтгэлээ өгөн хичээллэж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй