Шууд Chart

"COP-27" уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг хөндлөө

2022-11-10 12:13:57

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг үзүүлж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал 1995 оноос хойш жил бүр болсон. Хоёр долоо хоног үргэлжилдэг энэ дээд хэмжээний уулзалт нь оролцогч талуудад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтүүд, түүнийг дагаж үүсдэг хямрал, эдийн засгийн хохирол зэрэг өргөн сэдвээр хэлэлцэх чухал орон зайг бүрдүүлж өгдөг юм. Энэ жилийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дасан зохицох төслүүдийг санхүүжүүлэх, ярьж хуралдахаас илүүтэйгээр хэрэгжилтийг нь чухалчлах зэрэг олон асуудлыг тодорхой болгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"COP-27" уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг хөндлөө  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй