
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ.
Дараа нь Монголбанкнаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асууж, хариулт авсан тул үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах эсэх талаарх санал хураалтыг явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа | ||
Үзсэн: 450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.