Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-т ажиллаж байна

2022-11-11 13:07:31

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОБЕГ-т ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж байна.

Хэлэлцүүлэгт ОБЕГ, УОК-ын Ажлын алба, ХХААХҮЯ, ЦУОШГ-ын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм.

Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, зонхилон тохиолддог ган, зуд, хүчтэй салхи шуурганы эрсдэл, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн, тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-т ажиллаж байна  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй