Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд, төв, барааны захын захиргаатай хамтран “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын мэдээлэл, сурталчилгааг хүн ам ихээр төвлөрдөг төв барааны захад зохион байгууллаа.
Иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдийг эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд 400 гаруй иргэн оролцуулжээ. Мөн 148 иргэний даралтыг хэмжин, биеийн жингийн индексийг тодорхойлж, зөвлөгөө өгөв.
Түүнчлэн иргэн бүрийн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг дэлгэрэнгүй танилцуулж, иргэн бүрийг хэвшүүлэхийг уриаллаа.
Уг үйл ажиллагааны үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа мэдээллийг хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулан, сурталчиллаа.
“Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд сурталчлав | ||
Үзсэн: 2393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.