Шууд Chart

“Автомат Робот-2022” намрын тэмцээн аваргуудаа тодрууллаа

2022-11-14 12:31:52

 

Оюутан сурагчдын клубээс улсын хэмжээнд зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн МХТС-ийн байранд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж дүнгээ гаргалаа.

Үүнийг ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубээс 2009 оноос зохион байгуулж эхэлсэн билээ.

Ингэхдээ 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС, БХИС гэсэн таван сургуулийн 13 баг оролцож байсан бол 2014 оны тавдугаар сараас хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран зохион байгуулж байна.

Дээрх тэмцээний зорилго нь дэлхийн олон орны оюутан залуус, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцах үйл ажиллагааг дэмжихэд оршиж байна.

Энэ жилийн тэмцээний дүнг танилцуулья:

Робот Рэйс уралдаанд долоон сургуулийн 26 баг өрсөлдөв.  

  • ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Т.Баатархүүгийн “MNBot” баг тэргүүн байр.
  • ШУТИС-ийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн н.Шагдарсүрэн багшийн удирдсан Э.Энх-Амарын “Dark Angel” баг дэд байр.
  • Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС-ийн н.Гантүлхүүр багшийн удирдсан Б.Ариунболдын “Хас хөдөлгүүр” баг гуравдугаар байр.

Хөл бөмбөгийн тэмцээнд таван сургуулийн таван баг өрсөлдөв.

  • “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн П.Аюурзана багшийн удирдсан, Т.Энхсайхан ахлагчтай “Electro” баг тэргүүн байр.
  • Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатор ахлах сургуулийн н.Баярцэцэг багшийн удирдсан, Г.Азжаргал ахлагчтай “10 жил” баг дэд байр.
  • ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн н.Сумъяабазар багшийн удирдсан, Д.Билгүүн ахлагчтай “TESA” баг гутгаар байр.
  • ШУТИС-ийн ЭХС-ийн Ч.Ангараг багшийн удирдсан Б.Төгсдэлгэр, Т.Ууганбаяр нарын “Moon” баг тусгай байр.

Шинээр зохиогдсон “Микро Лион Робот” хөл бөмбөгийн тэмцээнд таван сургуулийн есөн баг өрсөлдөв.  

  • Зохион бүтээгчдийн академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан, Д.Жавхлантөгс ахлагчтай “ЗБА-2” баг тэргүүн байр.
  • Зохион бүтээгчдийн академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан, Б.Сайханбилэг ахлагчтай “Mega” баг дэд байр.
  • Зохион бүтээгчдийн академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан, Х.Билгүүнтөгс ахлагчтай “Ялалт” баг гуравдугаар байр.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр ШУТИС-МХТС-ийн багш Ч.Батчулуун, Б.Луубаатар, Т.Амартүвшин, Н.Чулуунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Уянгаа, А.Сундий нар ажилласан юм.

Тэгвэл хоёр дахь өдрийн тэмцээний дүнг дараах байдлаар танилцуулж байна.

Шулуун замын уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд 12 сургуулийн 27 баг өрсөлдөв.

  • Улаанбаатар бага сургуулийн н.Үржинбадамын удирдсан О.Учрахын “UB robot” баг тэргүүн байр.
  • Зохион бүтээчдийн академийн Ц.Хүрэлбаатар багшийн удирдсан Х.Билгүүнтөгсийн “Ялалт” баг дэд байр.
  • Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн н.Гантүлхүүр багшийн удирдсан Б.Ариунболдын “Хас хөдөлгүүр” баг гутгаар байр.

Их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд зургаан сургуулийн 11 баг өрсөлдөв.  

  • “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн Ц.Аюурзана багшийн удирдсан М.Энх-Амгалангийн “Robo Sketch” баг тэргүүн байр.
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн Д.Пүрэвмагнай багшийн удирдсан Г.Булганхангайн “Залуу зохион бүтээгч-2” баг дэд байр.
  • ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Б.Хас-Очирын “Цахим алт” баг гутгаар байр.

Шоо цуглуулах уралдааны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилалд хоёр сургуулийн гурван баг өрсөлдөв.

  • Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн н.Гантүлхүүр багшийн удирдсан Д.Балжиннямын “Хас хөдөлгүүр -1” баг тэргүүн байр.
  • Зохион бүтээчдийн академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан М.Ханжигүүрийн “ЗБА-1” баг дэд байр.
  • Зохион бүтээчдийн академийн н.Түмэнжаргал багшийн удирдсан Н.Билгүүний “ЗБА-2” баг гутгаар байр.   

Их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд гурван сургуулийн зургаан баг өрсөлдөв.  

  • ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн М.Өсөхбаярын удирдсан Э.Элемс, Э.Мөнх-Өөлд нарын “Micro Lion” баг тэргүүн байр.
  • ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн М.Өсөхбаярын удирдсан Ш.Болорын “Хас хөдөлгүүр” баг дэд байр.
  • ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн М.Өсөхбаярын удирдсан Э.Сумъяабазарын “TESA” баг гутгаар байр.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр ШУТИС-МХТС-ийн багш А.Одгэрэл, Ц.Тэнгис, Т.Уртнасан, Б.Дорж, Х.Уянгаа нар ажилласан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Автомат Робот-2022” намрын тэмцээн аваргуудаа тодрууллаа  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй