МУЭ-ийн гишүүн П.Ганбатын “Чихэн доторх нүд” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн “Б” урлангийн дэргэхэд “Бий Контемпорари” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.
Уран бүтээлч тус үзэсгэлэнгээрээ хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асар том асуудлуудыг орчин үеийн урлагийн бүтээл, тэр дундаа өрөг болон баримал тэдгээрийн өнгө төрх, орон зай хоорондын шилжилт хөдөлгөөнөөр харуулсан байна.
Тэрбээр “Өнөөгийн нийгэм, хүн хоорондын харилцаа, тэр дундаа сошиал ертөнцөд харагдах мэт худал мэдээлэл, хувь хүний амьдрал руу өнгийх хулгайн сэдэл, үнэн бус үгнээс айж амьдрах өнөөдөр, маргаашийг сайхнаар ярих хүмүүсийн худал үгс, хийж бүтээсэн юмтай хүмүүсийн дуугүй байх ертөнцийг чихэн доторх нүд” хэмээн тодорхойлов.
Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ой ажлын хүрээнд дэлгэгдсэн дээрх үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжлэх юм байна.
“Чихэн доторх нүд” уншигч таныг “харж” байна | ||
Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.