Шууд Chart

“Болор цом” наадмын бүртгэл энэ сарын 18-нд хаагдана

2022-11-15 08:25:15

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадмын бүртгэл эхэллээ.

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулахаар болжээ.

“Болор цом-40” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлэх найрагчид тухайн онд бичсэн ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй хоёр шүлгээ ирүүлэх аж. Гэхдээ нэг бүтээл нь Эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байх бөгөөд энэ жил Улаанбаатар хотын СТӨ-д болно.   

Бүргэлийн хугацаа энэ сарын 18 хүртэл бөгөөд MZE.khoroo.@gmail.com хаягаар илгээж болох нь ээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом” наадмын бүртгэл энэ сарын 18-нд хаагдана   
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй