Шууд Chart

Нью-Йоркийн "Central" паркт Монгол наадам болно

2014-07-03 16:16:14

АНУ-ын санхүүгийн нийслэл гэдэг Нью-Йоркийн "Central" паркт энэ сарын тавны өдөр монгол угсаатны уламжлалт их баяр наадам болно. 

Энд америкт ажиллаж амьдардаг монголчуудаас гадна Өвөрмонгол, Халимаг, Буриад, Тува болон Афганистаны Хазарчуудын төлөөлөл оролцох гэнэ.
  
Монгол наадмын эхэнд нүүдэлчдийн заншлаар Нью-Жерсигийн Ницан хийдийн лам Овоо тахих ёслол үйлдэх аж. Овоо тахилгын үеэр ирсэн зочид аз жаргал хүсэн идээ цагаа, чихэр жимс авчирч өргөдөг уламжлалтай юм байна.
Монгол наадмын нээлтийн ёслолд Монгол Улсаас НҮБ-д суугаа  байнгын төлөөлөгч зэрэг нэр хүнд бүхий төлөөлөгч зочид оролцож, буриадын дуучин Намгар Лхасаранова ая дуугаа өргөх юм.  

Монгол наадмын үеэр сур харваа, хурдан морь, бөхийн барилдаан болдог уламжлалтай. Харин Нью-Йоркод болж байгаа наадмаар багачууд нь модон морь уралддаг. Мөн хүүхэд багачуудын дунд “Би монгол” сэдэвт гар зургийн уралдаан, хамгийн шилдэг үндэсний дээл хувцас шалгаруулах, дууны болон шагайн тэмцээн болдог.
Түрүүлсэн бөхөө “LED TV” телевизээр байлна гэж зохион байгуулагчид хэлж байна.

Наадамд оролцогсод монгол үндэсний сүүтэй цай, боорцог, сүү цагаан идээ бэлтгэн улс орон, түүх судрынхаа талаар хууч яриа өрнүүлэн амарцгаадаг байна. Баярын үеэр “Made in Mongolia NYC Store” гэсэн бэлэг дурсгал, үндэсний соёл урлагийн бүтээлийн үзэсгэлэн гарна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нью-Йоркийн "Central" паркт Монгол наадам болно  
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-07-03 20:48
saihan sanagdaj bna ! mongol nutagtaa irmeer baigaa biz dee ! amerikt aj torj baigaa nutag negtnuuddee eruul enh az jargaliig husen erooe ! ur huuhduuddee mongol ahuig ni buu martuulaarai ! saihan naadamlaarai !

Бидэнтэй нэгдээрэй