Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгч чууллаа

2022-11-16 12:29:40

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Эрүүл мэндийн яамтай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа: Хамтарсан багийн үндэсний чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий салбар бүрийн 800 гаруй төлөөлөл оролцож буй чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, НҮБ -ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи нар нээж үг хэллээ.

Нийтийн эрүүд мэндийн газрын дарга Д.Баярболд "Хамтарсан баг дахь өрхийн эмчийн үүрэг, оролцоо цаашдын бодлого"-ын талаар илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцлоо.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгч чууллаа  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй