Олон улсын сонирхогчдын боксын холбооноос (IBA) тулааны шүүлтэд маргаан гарсан тохиолдолд видео бичлэг үзэх систем нэвтрүүлэх болсноо албан ёсоор зарлажээ.
Таван шүүгч, ажиглагчид, оноо хариуцсан шинжээчийн дүн ялгаатай гарвал автоматаар видео бичлэг үзэх шийдвэр гарах аж. Мөн шүүгчийн шийдвэр тэмцээний дүрэм, техникийн журамт харшилж, тоглолтын хувь заяанд нөлөөлсөн бол бичлэг үзэх эрхтэй гэнэ.
Видео бичлэг үзэх системийг ирэх оны нэгдүгээр сараас IBA холбооноос зохион байгуулж байгаа бүх тэмцээнд ашиглах юм байна. Гэхдээ Испанид болж буй залуучуудын ДАШТ-д үүнийгээ туршиж байгаа гэнэ.
ОУСБХ-ноос тулааны үеэр маргаан гарвал видео бичлэг үзэх систем нэвтрүүлнэ гэв | ||
Үзсэн: 404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.