Шууд Chart

Б.Лхагвасүрэн агсны гар бичмэл, эд хэрэглэлийнх нь үзэсгэлэн гарна

2022-11-16 14:18:15

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит санг ах хүү С.Хабул нь үүсгэн байгуулжээ.

Энэ талаар тодруулахад "Өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" санг өнгөрсөн аравдугаар сард үүсгэн байгуулсан. Бид өвөөгийнхөө бүтээлүүдийг олон улсад сурталчлан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой ажиллаж байна. Сангийн нээлтийн үйл ажиллагааг өвөөгийнхөө мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд хийхээр төлөвлөж байна” гэв.

Нээлтийн үеэр Дүрслэх урлагийн музейд өвөөгийнхөө гар бичмэл, уран бүтээл, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг олонд дэлгэх аж.

"Бавуугийн Лхагвасүрэн" сангийн Удирдах зөвлөлд өвөөгийнх нь дотнын найз, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Л.Дашням нарын тэргүүтэй уран бүтээлчид оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Лхагвасүрэн агсны гар бичмэл, эд хэрэглэлийнх нь үзэсгэлэн гарна   
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй