БНСУ-ын алдартай цуврал “Хүчирхэг охин До Бон Сүүн” кино цувралын хоёрдугаар улирлын эхний ангийн зураг авалт Монголд хийгджээ.
Уг зураг авалтын сонгон шалгаруулалтын хүрээнд гурван шатны дүрийн шалгаруулалт хийгдсэн бөгөөд Монгол талаас жүжигчин Г.Содномцог сонгогдож, Монгол бөх Баатар хэмээх дүрд тоглосон байна.
Зураг авалт нь Монголд болоод Солонгост үргэлжилсээр байгаа бөгөөд ирэх онд “NETFLIX platform”-оор нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Хоёрдугаар улирлын онцлог нь гол дүрүүд шинэчлэгдэж, зохиол нь өмнөх ангиасаа өөр агуулгатай болж Kang Nam Soon гэдэг нэрээр цацагдах ба “SQUID GAME” киноны жүжигчин Lee Yoo MI мөн Ong Seong Wu, Byun Woo Seok нар гол дүрд тоглож буйгаар онцлогтой юм.
Солонгосын кинонд Монгол залуу тогложээ | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.