Монгол Улсын гавьяат жүжигчин, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Баянбилэгийн Батбаатар энэ сарын 26-нд “Тусгаар тогтнол” тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байна.
“Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд болох тус тоглолтод ардын жүжигчин А.Долгор, Д.Самбуу, гавьяат жүжигчин С.Жавхлан, С.Ганзориг, Б.Ганчимэг нар ч урилгаар оролцох аж.
Б.Батбаатар энэ удаа бие даасан дөрөв дэх тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэнээс хойших анхны тоглолт нь юм. Монгол Улс Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан өдрийг сонгон тоглох гэж байгаа учир түүний тоглолтод оролцох бүх уран бүтээлч Монгол эх орноо хайрласан дуугаа эгшиглүүлэх нь ээ.
Гавьяат жүжигчин Б.Батбаатарын “Тусгаар тогтнол” тоглолт энэ сарын 26-нд болно | ||
Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.