Шууд Chart

Их зохиолчийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөв

2022-11-17 12:26:09

 

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 116 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Багануур дүүргийн уран бүтээлчид хөшөөнд нь цэцэг өргөв.

Тэрээр 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Аягын ам гэдэг газар хохь тайж Дашдоржийн гэрт төрсөн.

Д.Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцаж, Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байжээ.

Уран бүтээл:

“Ушаандар“, “Сандо амбаны харгис явдал” жүжиг

“Нуугдсан эрдэнэ” (1930) дуурь

“Их авхай”

“Монгол ардын суут”

“Би биш” (1934) жүжиг

“Учиртай 3 толгой” (1934 он)аялгуут жүжиг

“Хуучин хүү“(1930)

“Цагаан сар ба хар нулимс“(1932)

“Харанхуй хад“(1930)

“Үзэгдээгүй юм”(1933)зэрэг өгүүллэгүүдээрээалдаршжээ.

“Хэнз хурга”(1933)

“Миний нутаг”(1933)

“Дөрвөн цаг”(1934),

“Од”,

“Нар аа”,

“Сар аа” шүлэг,

“Ламбагуайн нулимс”(1930)

“Харанхуй хад”,

“Шувуун саарал”,

“Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг(1931),

“Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ.

Түүний бүтээлүүд “Учиртай гурван толгой”-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт “Миний нутаг”-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байсан юм.

Мөн өнөөдөр тус дүүргийн Соёлын ордонд “Миний нутаг” яруу найргийн наадам болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их зохиолчийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөв  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй