Булган аймгийн Орхон сумын харьяат, Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно.
Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд хүч үзэх бөхчүүдийг бүргээд эхэлсэн байгаа аж.
Энэ дашрамд Ж.Борын амжилтыг дурдвал, 1983 онд ардын хувьсгалын 62 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав, улсын арслан М.Мөнгөнөөр зургаа даван шөвгөрч өсөх идэр начин цол хүртсэн билээ.
Тэгвэл дараа жил нь улсын заан З.Дүвчингээр тав, улсын аварга О.Балжиннямаар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн байдаг.
Ийнхүү 2004 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртсэн юм.
Монгол Улсын харцага Ж.Борын нэрэмжит барилдаан болно | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.