
Ардын хувьсгалын 93 жилийн ой Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, зах зээлд таниулах, борлуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилгоор Хөдөлмөрийн яам, “Мишээл Групп” ХХК хамтран “Бүтээлч Монгол-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаагаар малгай, бүс, дээл, хүрэм, гутал, цүнх, арьсан бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, гар урлал, ноос, ноолууран хувцас, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн борлуулагдах аж. “Бүтээлч Монгол-2014” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс энэ сарын 7-ныг хүртэл Мишээл Экспо төвд болно.
“Бүтээлч Монгол” үзэсгэлэн худалдаа болно | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.