Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр шатар сонирхогчдын УАШТ-ийг зохион байгуулдаг.
Тус тэмцээн ирэх оны 11 дэх удаагийн тэмцээний анхан шатны 2022 оны арваннэгдүгээр сарын 26-27-нд болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.
Хагас шигшээ тэмцээн 2022 оны арванхоёрдугаар сарын 17-18-нд болж, аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулах юм.
Шигшээ тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 7-8-нд Төрийн ордонд болж, улсын аваргыг тодруулна.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний гурван байр эзэлсэн шатарчид шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг билээ.
Шатар сонирхогчдын УАШТ Төрийн ордонд болно | ||
Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.