Шууд Chart

Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2022-11-18 10:50:14

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, Санхүүгийн салбар, Бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Эмма Фаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Азийн хөгжлийн банк бол Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөрт хамтран ажилладаг. Тухайлбал Баянхошуу, Сэлбэ дэд төв зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж байсан. Мөн Замын-Үүдийн чөлөөт бүсийг байгуулахад Азийн хөгжлийн банк санхүүжүүлж, дараа дараагийн төслүүдэд хамтарч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Энэ чөлөөт бүс бол зөвхөн Замын-Үүдэд хамаатай асуудал бус Ази-Европыг холбосон коридор гэж бодож байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, журмын дагуу 900 га талбайд хийгдсэн Замын-Үүдийн Чөлөөт бүсийн батлагдсан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бэлтгэл ажил хийгдсэн. Одоогийн байдлаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай хоёр талын хэлэлцээрийн хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцэхээр хүлээгдэж байна” хэмээгээд БНХАУ, Монгол Улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хоёр талт хэлэлцээрийн дагуу Хамтарсан гүйцэтгэх зөвлөл ажиллахаар болсныг дуулгалаа.

Бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Эмма Фан Монголд томилолтоор ирсэн эдгээр өдрүүдэд Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн захиргааны төлөөллүүдтэй уулзаж, Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах асуудлаар санал бодлоо солилцож, Гүрж, БНФУ, БНХАУ-ын зэрэг улсуудын чөлөөт бүсийн асуудал хариуцсан мэргэшсэн ахлах менежерүүд өөрсдийн улс орны чөлөөт бүсүүдийн амжилттай хэрэгжсэн болон сургамжтай туршлага, хөгжүүлэх боломжууд ба төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаас олж авах боломж, санхүүгийн хувьд тогтвортой чөлөөт бүсүүдийг бий болгох тэд өөрсдийгөө хэрхэн санхүүжүүлэх арга туршлага, хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо илэрхийлэн хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсныг хэллээ.

Тэрбээр “Замын-Үүд чөлөөт бүс БНХАУ-тай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг бий болгон хөгжүүлэх, мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах гол суурь нөхцөлийн нэг инженерийн дэд бүтэц тавигдсан нь том давуу тал” хэмээн онцлов.

Уулзалтын төгсгөлд оролцогч талууд цаашид хамтран ажиллаж, уулзалтанд таницуулсан бологын, зөвлөмж, зөвлөгөөнүүдийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.


Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй