Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төлөөллийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах “Ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлэг”-ийн талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, Эрүүл Мэндийн Яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, Стратеги, Инновацийн газрын зохицуулагч Эми Кауторн, мэргэжилтэн Фанетте Брандалак болон бусад албаныхан оролцлоо.
Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд энэхүү хэлэлцүүлгээр ирээдүйд бий болох өөрчлөлтийг урьдчилан харж, өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулж, хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйд суралцах юм.
Энэхүү арга хэмжээг дэмжин ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, стратеги инновацийн газрын зохицуулагч хатагтай Эми Кауторн болон мэргэжилтэн Фанеттэ Брандалак нар 11 сарын 13-24-нд Монгол Улсад ажиллаж, Олон улсын ирээдүй судлалын мэргэжилтнүүд семинарыг чиглүүлнэ.
“Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлэг-өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” хэлэлцүүлэг болно | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.