Монгол Улсын харцага Жамцын Борын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Очирхүү түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Очирбат, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ч.Энхмөнх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Б.Баянмөнх, Б.Өсөхбаяр нар үлдэв.
Дараагийн барилдаан энэ сарын 26-нд буюу Монгол бахархал болон Улс тунхагласны өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 24, 25-нд цахимаар бүртгэнэ.
Улсын харцага Ж.Борын нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Очирхүү түрүүллээ | ||
Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.