Шууд Chart

МҮОНРТ “Монголын манлай” цом авлаа

2014-07-04 12:25:49

“Монголын үндэсний бизнес хөгжлийн нэгдэл” ТББ-аас аж ахуйн нэгж байгууллагын эдийн засгийн суурь чадамж, дундаж цалин, ажилчдын тоо, бизнесийн орчинг тодорхойлох зорилгоор хэвлэл мэдээлэл, уул уурхай, барилга зэрэг 10 салбарын 17 мянга орчим байгууллагад судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 50 аж ахуйн нэгжийг шалгаруулан “Монголын манлай” цом, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д боллоо.  Хэвлэл мэдээллийн салбарт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, МҮОНТ, МҮОНР, “Өнөөдөр” сонин, “Шуурхай” телевиз, болон “Бизнес” радио шилдгээр шалгарсан байна.
 
Харин боловсролын салбарт ХААИС, ХСИС, ХААИС-ын Дархан-Уул аймгийн салбар, УБЭС, Булган аймгийн “Булган хангай” МСҮТ, “Олонлог” төв сургууль болон “Цахим эрин” бүрэн дунд сургууль, “Буман жаалууд” цэцэрлэг шалгарчээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

МҮОНРТ “Монголын манлай” цом авлаа  
Үзсэн: 2829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.16.xxx] 2017-04-13 15:13
хэдээр авсан бэ

Бидэнтэй нэгдээрэй