Шууд Chart

Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо

2022-11-22 15:03:50

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гарган Эрдэнэцогтын Содонтогосыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар  томиллоо.

Э.Содонтогос нь Гадаад хэлний дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний орчуулагч, банк-зээлийн эдийн засагч мэргэжилтэй.

БНСУ-ын Кюн Хи их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын улс төр судлаач, эдийн засагч.

Тэр бээр Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын санд орчуулагч, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэргэжилтэн, 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Шадар туслах, 2015-2022 онд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байсан.

Э.Содонтогос нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай юм.


Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй