Шууд Chart

Хийлч Ч.Дэлгэрцэцэг урлагтай нөхөрлөсөн 22 жилийнхээ тайланг тавина

2022-11-22 15:14:41

Хэнтийн өндөр ууланд, Уран хасын вальс, Сэтгэлийн эгшиг, Жалам хар зэрэг хуучны бүтээлийг хийлийн гоцлолоор хүмүүний зүрхэнд хүргэдэг хийлч Ч.Дэлгэрцэцэг энэ сарын 29, 30-нд "Degi 22: Music Visual Concert" нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Соёлын төв өргөөнд болох тус тоглолтод түүний 22 жилийн туршид бүтээсэн гайхамшигт бүтээл нь эгшиглэх нь ээ.

Сонирхуулахад, хийлч Ч.Дэлгэрцэцэг 2000 онд “Хэнтийн өндөр ууланд”, 2006 онд “Үлэмжийн чанар”, 2006 онд “Deegii concert in UB”, 2011 онд “Гайхмаараа”, “Амьдрал” зэрэг цомог гаргасан билээ.

Харин бие лаасан анхны тоглолтоо 2006 онд “Degi concert” нэртэйгээр хийсэн бол 2008 онд “Хийлийн эгшиг”, 2009 онд “Монголын тал нутаг”, 2011 онд “Гайхмаараа”, 2013 онд дуучин А.Уянгатай хамтран “Full moon affair”, 2013 онд "Шинэ жилийн шоу тоглолт", 2016 онд “Чайковскийн үдэш” нэртэйгээр үзэгчиддээ хүргэж байв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хийлч Ч.Дэлгэрцэцэг урлагтай нөхөрлөсөн 22 жилийнхээ тайланг тавина   
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй