Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхэн ой болон Монгол бахархалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчдад “Чингис хаан ба Монгол бахархал” сэдэвт хичээлийг маргааш орон даяар заах гэж байна.
Энэхүү хичээлийн зорилго нь Чингис хаан болон Их Монгол Улсын түүхийн талаар мэдэх, нэгтгэн дүгнэх чадварыг хөгжүүлж, үндэсний уламжлал, өв соёлоо дээдлэх эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршиж байгаа аж.
Хичээл 11:40 цагаас эхлэх бөгөөд тухайн сургуулийн анги танхимдаа түүхийн багш нар заах юм.
Тавдугаар ангийн сурагчдад маргааш “Чингис хаан ба Монгол бахархал” сэдэвт хичээл орно | ||
Үзсэн: 379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.