![](/uploads/202211/news/thumb/82fc629376cf8d050f2b4bda8358fc1f_x3.jpg)
Дэлхийн хүүхдийн өдөр буюу Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тохиолдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс “Нэгдүгээрт хүүхэд” өргөтгөсөн хурлыг өчигдөр зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эцэг, эхийн зөвлөлүүдэд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар таниулан, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжилд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд уриалсан юм.
Мөн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч, зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангаж, цаашид хүүхэд, гэр бүл рүү чиглэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын зөвлөлийн төлөөлөлд уг хуралд оролцсон байна. Түүнчлэн хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төвийн хүүхдийн элчээр Болдбаатарын Анандыг батламжиллаа.
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс “Нэгдүгээрт хүүхэд” өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа | ||
Үзсэн: 280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.