![](/uploads/202211/news/thumb/3c65b8827864155e776fb0473f4371f8_x3.jpg)
“Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн есдүгээр сарын захирамжаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшиж буй 31 га газраас 10.2 га газрыг НЗДТГ-т цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлсэн. Дээрх захирамжийн хүрээнд тус газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг боловсруулжээ. Улмаар зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.
10.2 га газрыг нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэв | ||
Үзсэн: 298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.