Америкийн Айовад ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Тус тэмцээнд ДАШТ-ий шилдэг таван баг оролцох юм. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх нь ээ. Эрэгтэй - АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ.
Эмэгтэй - Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, Дэлхийн шигшээ.
Дэлхийн цомын тэмцээний шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг сангийн 70, мөнгөн медальт баг 20, гуравт орсон нь 10 хувийг авах юм.
Монголын чөлөөт бөхийн холбооноос дэлхийн цомд оролцох багаа зарлалаа. Жин тус бүрийн хоёр шилдэг бөх багтсан тун хүчирхэг баг АНУ-г зорих болжээ.
ДБНХ-ны албан ёсны сайтын танилцуулгад “Монголын эмэгтэй шигшээ багийн хоёр том од нь 62 кг-ын жингийн 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 53 кг-ын 2020 оны олимпын хүрэл медальт Б.Болортуяа нар юм. С.Цэрэнчимэд мөн 2015 оны дэлхийн мөнгө, 2018 оны дэлхийн хүрэл медальт тамирчин бол Б.Болортуяа 2019 оны дэлхийн хүрэл медальтай. Эрэгтэй багийг дэлхийн мөнгө, хүрэл медальт 125 кг-ын М.Лхагвагэрэл тэргүүлнэ. Мөн ДАШТ-ий медальт З.Занабазар (57 кг), Н.Наранхүү (61 кг), Т.Тулга (65 кг) нар АНУ-д ирнэ” гэж бичжээ.
Монголын шигшээ баг
Эмэгтэй
50 kg – Otgonjargal DOLGORJAV
50 kg – Namuuntsetseg TSOGT OCHIR
53 kg – Bolortuya BAT OCHIR
53 kg – Khulan BATKHUYAG
55 kg – Otgonjargal GANBAATAR
55 kg – Sumiya ERDENCHIMEG
57 kg – Davaachimeg ERKHEMBAYAR
57 kg – Erdenesuvd BAT ERDENE
59 kg – Khongorzul BOLDSAIKHAN
59 kg – Bolortuya KHURELKHUU
62 kg – Tserenchimed SUKHEE
62 kg – Bolortungalag ZORIGT
65 kg – Purevsuren ULIZIISAIKHAN
65 kg – Shoovdor BAATARJAV
68 kg – Delgermaa ENKHSAIKHAN
68 kg – Urtnasan GAN OCHIR
72 kg – Davaanasan ENK AMAR
72 kg – Sarnai BAYARBAATAR
76 kg – Ariunjargal GANBAT
76 kg – Zagardulam NAIGALSUREN
Эрэгтэй
57 kg – Zanabazar ZANDANBUD
57 kg – Nasanbuyan NARMANDAKH
61 kg – Narankhuu NARMANDAKH
61 kg – Munkh ERDENE ALTANSUVD
65 kg – Tsogbadrakh TSEVEENSUREN
65 kg – Tulga TUMUR OCHIR
70 kg – Temuulen ENKTUYA
70 kg – Khanburged GANKHUYAG
74 kg – Suldkhuu OLONBAYAR
74 kg – Sumiyabazar ZANDANBUD
79 kg – Dulguun ALTANZUL
79 kg – Batzul DAMJIN
86 kg – Bat Erdene BYAMBASUREN
86 kg – Tsogtgerel MUNKHBAATAR
92 kg – Gankhuyag GANBAATAR
92 kg – Bymanbadorj BAT ERDENE
97 kg – Orgilokh DAGVADORJ
97 kg – Batzul ULZIISAIKHAN
125 kg – Lkhagvagerel MUNKHTUR
125 kg – Batmagnai ENKHTUVSHIN
ДАШТ-ий шилдэг таван багын нэг Монголын бөхчүүд “Дэлхийн цом”-д хүч үзнэ | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.