Шууд Chart

“Өвөг дээдсийн өв уламжлал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанаа дүгнэлээ

2014-07-04 16:05:48

Монгол Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Монгол ёс заншил” нэвтрүүлэг нь 2010 оноос эхлэн сонсогч олондоо хүрсэн юм.

Монгол уламжлал, өв соёлыг эрхэмлэн дээдлэх, түүгээрээ бахархах, амьдралдаа хэвшүүлэх, улмаар үндэсний бадрангуй үзлийг түгээн дэлгэрүүлэхэд энэ нэвтрүүлгийн  зорилго оршино.

Энэ зорилгын хүрээнд  нийт сонсогчдын дунд “өвөг дээдсийн өв уламжлал” сэдэвт  эссэ бичлэгийн уралдаан зарлаж, дүгнэлээ. 
     Уралдаанд нийт 28 бүтээл ирсэнээс ЕБС-ийн 11-р ангийн ангилалд:
      -Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч Найдан “Монгол дээл” эссэгээр
          1-байр,
- Улаанбаатар хотын СБД-н   71-р сургуулийн сурагч Даваадулам   “Улаан идээний учир”    эссэгээр 2-р байр,
- Өвөрхангай аймгийн Баянгол сумын сурагч Доржоо “Монгол гэр” эссэгээр 3-р байр,
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ирээдүй-21 цогцолбор сургуулийн 11-в ангийн сурагч Дүүриймаа “Өвөг дээдсийн уламжлал” эссэгээр тусгай байр эзэллээ.
Эссэ бичлэгийн уралдааны насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр эзлэх бүтээл хараахан ирсэнгүй.
   -Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ирээдүй 21-р зуун цогцолбор сургуулийн Түүх Нийгмийн ухааны багш Оюундалай “Монгол өв уламжлал” эссэгээр 2-р байр, 
     - Хөвсгөл аймгийн Галт сумын бага ангийн багш Ариунтунгалаг “Тугат гэр” эссэгээр 3-р байр,
      - Улаанбаатар хотын иргэн Батнов   “Айл хүний амь нэг” эссэгээрээ 3-р байр,
    - Өмнөговь аймгийн иргэн   Бямбажав “Монгол зан үйлийн учир начир” эссэгээр тусгай байр,
    - Төв аймгийн иргэн Самдан “Монгол ёс заншил” тусгай байр тус тус эзэлсэн юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Өвөг дээдсийн өв уламжлал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанаа дүгнэлээ  
Үзсэн: 9517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй