Шууд Chart

ЭХЭМҮТ Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллана

2022-11-25 08:56:07

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллахаар болж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн насанд тохирсон олимпын боловсрол олгох төслийг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх дур сонирхолтой болгох зорилгоор спортын алдартнуудтай уулзалт өдөрлөг зохион байгуулах, ЭХЭМҮТ-ийн тав хүртэлх эмчийг Азийн спортын наадам үзэх эрхийг тусгайлан олгох, Спорт, олимпизмыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч, ажилтнуудыг МҮОХ-ны шагналаар шагнаж урамшуулах, төвийн зарим эмчилгээний тасгийг тоног төхөөрөмжөөр тохижуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭХЭМҮТ Монголын үндэсний олимпын хороотой хамтран ажиллана   
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй