Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, “Монгол бахархал”-ын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Хоёрын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь сумын заан Э.Дашдэмбэрэлийг өвдөг шороодуулсан юм.
Энэ барилдаан үзэгчдэд их сонирхолтой байв. Учир нь Э.Дашдэмбэрэл өнгөрсөн өвөл Монгол Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд зодоглохдоо нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг, хоёрын даваанд даян аварга Н. Батсуурийг давж томоохон шуугиан дэгдээж байсан юм.
Тэгвэл өнөөдрийн барилдааны нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг мөн л өвдөг шоруулсан бол хоёрын даваанд даян аварга даагаа нэхэж дахин амлаж, ийнхүү давав.
Сумын заан Э.Дашдэмбэрэлийг бөх сонирхогчид том цолтнуудын “шүдний өвчин” болох нь гэж яриад байгаа нь худлаа биш ажээ.
Улсын арслан Р.Пүрэвдагва сумын заан Э.Дашдэмбэрэлд хоёр дахь удаагаа нэгийн даваанд өвдөг шороодлоо | ||
Үзсэн: 468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.