"Эх дэлхийн мисс-2022" тэмцээний финалын шат Филиппин Улсын Манила хотод үргэлжилж байна. Тэмцээний финалын шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн мисс С.Нандин оролцож байгаа бөгөөд "Авьяаслаг мисс" номинацийн мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр энэ хичээлийн жилээс Кувейт улсын "БСК" дунд сургуулийн арванхоёрдугаар ангид суралцдаг аж. Монголдоо "Сант" сургуульд арваннэгдүгээр ангиа дүүргээд гэр бүлээрээ Кувейт улс руу нүүжээ.
Мөн өнгөрсөн хавар “Queen model Agency”-ийн Х.Энхмаа багшийн удирдлаган дор загвар өмсөгчийн сургалтаа дүүргээд Гүрж Улсын Тбилиси хотод зохион байгуулсан дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээн болох “World Teen Model of the Planet“ тэмцээний тайзнаа гараагаа эхэлжээ.
Мисс С.Нандин "Авьяаслаг мисс" номинацийн мөнгөн медаль хүртжээ | ||
Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.