Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт оролцох эрх авч, ХБНГУ-ын 10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар монгол үндэсний урлагаа сурталчлах аялан тоглолтын аян замдаа гарлаа.
Одоогоор германы хотуудаар тоглолтоо хийж байгаа бөгөөд гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн амьдарч байгаа орчин, сургууль, ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай болон монгол орны соёл, түүх, боловсролын талаар ярилцах уулзалт зохион байгуулж байна.
“Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг аялан тоглосоор байна | ||
Үзсэн: 1357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.