Шууд Chart

Алтай таван богд хайрханы тахилга болов

2014-07-04 18:01:41

Таванбогд хайрханыг төрийн тахилгатай хүсэлтийг Баян-өлгийчүүд төрд уламжилсны дагуу Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргасан юм. Тус зарлиг ёсоор Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд хайрханы төрийн тахилгын ёслол өчигдөр боллоо. 

Таванбогд хайрханыг тахих ёслол анх удаа ийн болж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн удирдах албан тушаалтнууд, нутгийн иргэд, сүсэгтэн олны хамтаар тахилгын зан үйлийг үйлдсэн байна.

Монгол, Орос, Хятад, Казакстан дөрвөн улсыг дамнан орших Алтайн уулсыг, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлон дэлхийн өвд бүртгүүлж, ЮНЕСКО-ийн шийдвэр гаргуулахаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал боловсруулж буй аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Алтай таван богд хайрханы тахилга болов  
Үзсэн: 2045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй