“Хантайшир” бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулж буй Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит “Түмний манлай-2022” үндэсний болон чөлөөт бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо.
Тэмцээнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат үг хэлж, зохион байгуулагч болон оролцогч хүүхдүүдэд амжилт хүслээ. Нээлтэд Японы сумогийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Д.Бямбадорж, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал нар оролцсон юм.
Барилдаанд 10 аймаг, клубын 29 байгууллагын 1022 тамирчин үндэсний бөхийн гурван насны ангилал, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй 29 жинд өрсөлдөж байна.
Мөн Д.Бямбадорж тус тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулж буй бүх дасгалжуулагч багш нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Өсвөрийн мянган бөхийн барилдаан Говь-Алтай аймгийн төвд боллоо | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.