Шууд Chart

"Монгол туургатан театр” түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

2022-11-28 14:51:06

Төв аймгийн "Монгол туургатан театр" мэргэжлийн урлагийн байгууллага болон хөгжсөний түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, СУГ-ын дарга Б.Тунгалаг болон театраас төрөн гарсан алдартан гавьяатнууд, үе үеийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид оролцлоо.

Тэртээ 1938 онд соёл урлагийн очийг аймаг, орон нутагтаа асаасан анхны улаан гэр байгуулагдсанаас хойш 1943 онд аймгийн клуб болон хөгжиж, цаашлаад 1952 онд Соёлын ордон, 1982 онд МАНХ-ын төв хорооны 220 дугаар тогтоолоор Хөгжимт драмын театр болон өргөжсөн түүхэн цаг үеэс хойш эдүгээ 40 дэх жилтэйгээ золгоод байна.

“Монгол туургатан театр”-т захиргаа, удирдлага, үйлдвэр, зохион байгуулалт, дуу, хөгжим, драм, бүжиг гэсэн 6 ангийн бүтцэд, нийт 65 уран бүтээлчид ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн боловсон хүчний хангалт 98.4 хувьтай байгаа аж.

Алдар гавьяаны эзэд болсон ахмад үеийнхэн энэ цагийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдаа энэ өдөр алдаршуулж Төрийн дээд Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Монгол туургатан театр” түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй