Шууд Chart

“Алтан түрүү-2022” шагналтнууд тодорлоо

2022-11-28 15:19:50

МҮОНР-ийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү-2022” шагналтнууд өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д тодорлоо.

Газар тариалангийн салбарын нэр хүндтэй энэхүү шагналд шилдэг менежер, шилдэг агрономич, шилдэг механикжуулагч, шилдэг тариаланч, шилдэг ногоочин гэсэн таван төрлөөр нэр дэвшдэг.

Энэ жилийн  хувьд шилдэг менежерээр Булган аймгийн Рашаант сумын “Ти Эн Эс Эн Ти”  ХХК-ны менежер М.Чойжамц, шилдэг механикжуулагчаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын тариаланч Ж.Хүдэрбаатар,  шилдэг агрономичоор Дорнод аймгийн Халхгол сумын “Нью Ариг ус” компаний агрономч Б.Давааням, шилдэг тариаланч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын тариаланч Б.Эрдэнэтогтох, шилдэг ногоочин Хөвсгөл аймгийн Мөрөнсумын ногоочин Ж.Балдандорж нар шалгарсан юм.

Сонирхуулахад, “Ургацын далай“ нэвтрүүлгийн анхны редактор Б.Дэндэв, сурвалжлагч Б.Туяа, З.Далхжав нараас эхлээд сэтгүүлч Д.Галсан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч М.Цагаан, Д.Амбасэлмаа, “бүдүүн дуут” гэж алдаршсан зохиолч, сэтгүүлч Б.Цэдэндамба, зохиолч, сэтгүүлч  П.Баярсайхан,  Л.Мөнхтөр нарын уран бүтээлч улбаалсан бол өдгөө сэтгүүлч, яруу найрагч Х.Дугарсүрэн бэлтгэж байна. 

“Ургацын далай” нэвтрүүлгийн эхлэл, “Ургацын далай” дууг нэвтрүүлгийн, анхны редактор Б.Дэндэв үгийг нь бичиж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддорж аялгууг нь зохион 1965 онд анх эгшиглүүлснээс хойш 58 жил нэвтрүүлгийн эхлэл, тариаланчид, ногоочдын сүлд дуу болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан түрүү-2022” шагналтнууд тодорлоо  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй